번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

АНУ-ын Вашингтоны Ботеллийн Их Сургуулийн оюутнуудад “Монгол орны газрын доорх усны асуудлууд” сэдвээр лекц уншлаа

2022년 5월 26일2분 읽기

АНУ-ын Вашингтоны Ботеллийн Их Сургуулийн оюутнуудад “Монгол орны газрын доорх усны асуудлууд” сэдвээр лекц уншлаа

АНУ-ын Вашингтоны Ботеллийн Их Сургуулийн оюутнуудад олон улсын КОИЛ хөтөлбөрийн хүрээнд Америк судлалын төв хамтран “АНУ болон Монголын усны менежментэд тулгарч буй асуудлууд” сэдэвтэй богино хугацааны онлайн сургалт 2022 оны 2-р сарын 14-ний өдрөөс 3-р сарын 7-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад бохир ус, гадаргын ус ба далан, газрын доорх ус, нуур, намгархаг газар зэрэг үндсэн гурван сэдвээр АНУ болон Монголын эрдэмтэд хэлэлцүүлэг хийв. ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш, доктор Б.Наранчимэг “Монгол орны газрын доорх усны асуудлууд” сэдвээр лекц уншиж, сургалтын дараа оюутнуудтай Монгол орны уул уурхайн салбарын ус хэрэглээ, нутгийн иргэдийн ус хангамжийн талаар, төв суурин газруудад үүсэж буй усны бохирдлын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.