번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна

2025년 6월 20일2분 읽기

Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засаг, менежмент, хууль эрх зүй, тогтвортой хөгжлийн хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль нь АНУ-ын Пенсильванийн Их Сургуультай хамтран “Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарыг 2025 оны 7-р сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинарт эрдэс баялаг, эрчим хүчний чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломжийг Танд санал болгож байна.

Семинарт хэлэлцүүлэх илтгэлийн сэдвийг 2025 оны 7-р сарын 1-ний дотор melb@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ГУУС