번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Зарлал

Bixter Training хөтөлбөрийн танилцуулга

2023년 9월 28일2분 읽기
2023 09 28b

Bixter Training хөтөлбөрийн танилцуулга

2023 09 28b

Bixter Training хөтөлбөрийн танилцуулга 09 сарын 25-ны өдөр 16:00 цагт ШУТИС-ийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

15 жилийн туршлагатай Bixter Training хөтөлбөрийг MSDI Консалтинг Групп болон “IDSM Career Training HUB” хамтран “Бикстер Трейнинг” хөтөлбөрийн төлөөлөгчийн газрыг Монгол улсад албан ёсоор нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус хөтөлбөрийн үүсгэн байгуулагч Гүйцэтгэх Захирал Наталия Жоргенсен нь 09 сарын 25-ны өдөр 16:00 цагт ШУТИС төв байр хурлын зааланд хүрэлцэн ирж албан ёсны танилцуулгыг хийх гэж байгаа тул нийт оюутан залуучуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2023 оны 9-р сарын 25-наас эхлэн Европын болон Скандинавын /Швед, Норвеги, Дани, Герман, Нидерланд/ орнуудад оюутнуудыг мэргэшүүлэх “Bixter On Job Training” буюу “Ажлын байран дээрх цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийн бүртгэлийг албан ёсоор эхлүүлж байгааг ба доорх холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Facebook: Bixter training mongolia https://www.facebook.com/bixtertrainingmongolia

Instagram: Bixter_training_mongolia https://instagram.com/bixter_training_mongolia