번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Зарлал

Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд

2025년 6월 20일3분 읽기

2004-2020 онуудад Боловсролын зээлийн сангийн “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж, дипломоо БЗС-д хураалгасан иргэдийн зээлийг тус Сан банкны зээлийн мэдээллийн санд бүртгэсэн тул дипломыг нь барьцаанаас чөлөөлөн, их сургуулиудад хүлээлгэн өгсөн билээ.

ШУТИС-ийг төгсөгчдийн 2500 ширхэг дипломыг бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн Сургалтын албаны ажилтнууд төгсөгчдөд хүлээлгэн өгнө.

  1. Татан буугдсан Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн дипломыг ШУТИС-ийн архивт хүлээлгэн өгнө.
  2. Татан буугдсан Компьютерийн техник, менежментийн сургууль (КТМС)-ийг Компьютерийн ухааны мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС)-ийн Сургалтын алба,
  3. КТМС-ийг менежмент мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Менежментийн сургууль (МС)-ийн Сургалтын алба, Нийгмийн технологийн (хуучин нэрээр) сургуулийн төгсөгчдийн дипломыг Нийгэм, хүмүүнлэгийн сургууль (НХС)-ийн Сургалтын албанд тус тус хүлээлгэн өгсөн болно. Ажлын өдрүүдэд ирж, холбогдох бичиг баримттаа үзүүлэн дипломоо авна уу.

Тайлбар: Хөдөлмөрийн хуулийн дагуу Сургалтын албаны ажилтан ээлжийн амралттай байх (7 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрүүд) хугацаанд төгсөгчдөд диплом олгохгүй болохыг анхаарна уу.

Оюутны үйлчилгээний алба

2025.06.18