뉴스로 돌아가기


Мэдээ
Бороогоулд ХХК болон ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургууль хамтран ажиллахаар боллоо.
2025년 3월 18일1분 읽기

ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуулийг төлөөлж захирал Келгенбайн Хавалболот “Бороогоулд” ХХК-ийг төлөөлж Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Б.Чинбат нар өнөөдөр буюу 2025 оны 3-р сарын 18-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигийн зорилго нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллахад оршино.
