번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Дэлхийн дээр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогчид бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй үнэ нэмсэн байна.

2015년 6월 12일3분 읽기
556613325e2e2dcd21fa7ffe4acd1f90a473ed3c

Дэлхийн дээр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогчид бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй үнэ нэмсэн байна.

Дэлхийн газрын тосны зах зээлийн үнэ өнөөдөр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогч компаниуд бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй зарим орон нутгаар үнэ нэмсэн байгаа юм. Асар их ашиг олж байгаа нь тодорхой боловч төдий л нийгэм рүү хандсан, нийгмийн хариуцлагаа ухамсарласан ажил олон нийтэд хийдэггүй хэвээр байна.

“Дархан монгол ногоон нэгдэл”-ийн залуус Эх үрсийн баяраар Приус групптэй хамтран хүүхэд багачууд болон аав ээжүүдийг нь хотын төвөөр А аас Б рүү хүрэхэд нь үнэгүй тээвэрлэх санаачлага гарган Приус группын залуучуудтай нэг өдрийн бензиний талон өгч хийлгэхээр тохирсон байлаа.

Ингээд 6 том нефть импортлогч компани болох ПЕТРОВИС, ЖАСТ-ОЙЛ, СОД МОНГОЛ, ШУНХЛАЙ, МАГНАЙ ТРЕЙД, М-ОЙЛ-ийн Маркетингийн албадтай нь холбогдож хүсэлтээ албан бичгээр биечлэн өгсөн юм.

Гэвч зөвхөн Содмонгол-оос SMS-ээр, Шунхлайгаас бол утсаар, шийдэх захирлууд байхгүй байна гэсэн шалтгаантай татгалзсан хариу өгсөн билээ. Бусад дөрөв нь огт хариу ирүүлээгүй юм. Албан харилцааны ямарч соёл байхгүй гэдэг нь харагдлаа.

Компаниудын үүдэнд Нийгэмд хариуцлагтай компани гэсэн жил жил шагнуулдаг олон цомнууд, өргөмжлөл байсан ч бодит байдал ийм худал байна. Бид Монголчууд хүлцэнгүй байхгүйгээр Бензиний ҮНИЙГ буулгахыг шаардах ёстой!

Дэлхийн дээр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогчид бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй үнэ нэмсэн байна. | GUUS