뉴스로 돌아가기
Мэдээ
"Дэлхийн уул уурхайн хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжил" сэдэвт семинари боллоо.
2016년 9월 21일1분 읽기

Академич, шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбат "Дэлхийн уул уурхайн хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжил" сэдвээр Уул уурхайн салбарын төгсөгч оюутнуудтай уулзалт семинари зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд:
- Уул уурхайн ашиглалтын технологи”,
- “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”,
- “Уурхайн машин тоног төхөөрөмж”,
- “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж”,
- “Уурхайн менежмент” мэргэжлийн төгсөх ангийн оюутнууд хамрагдлаа.
2016-09-21