번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

2024년 4월 23일4분 읽기
2024 04 23g

Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа

"ГЕОДЕЗИ 2024" улсын олимпиадыг ШУТИС-ийн хүндэт профессор, доктор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгон 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. "ГЕОДЕЗИ 2024" улсын олимпиадад “Геодези” хөтөлбөрөөр суралцдаг, геодезийн шинжлэх ухааныг судалдаг ШУТИС-Барилга, архитектурын сургууль, ШУТИС-Геологи, уул уурхайн сургууль, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Үндэсний техникийн их сургууль, Төмөр Замын Дээд сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Рояаль Олон Улсын Их Сургууль, ШУТИС-ийн Коосен зэрэг 9 их, дээд сургуулийн 24 багийн 144 оюутан 32 багшийн удирдлага дор оролцлоо.

Олимпиадыг дараах байгууллагууд ивээн тэтгэн, хамтран зохион байгууллаа. Үүнд:

  1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, Уул уурхайн сургууль (ШУТИС-ийн ГУУС).
  2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ).
  3. Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо (МГФЗЗХ) .
  4. Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн гэр бүл, үр хүүхэд.
  5. ШУТИС-ийг 2001 оны Геодези, сансрын геодези хөтөлбөрөөр төгссөн төгсөгчид.
image 20240423160235 12024 04 23d

Олимпиадыг агуулгын хүрээнд “Геодезийн шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадвар эзэмшилт” зэргээс нь хамааруулан 2 түвшинтэй зохион байгуулж I түвшинд 20 баг, II түвшинд 4 баг оролцож авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьлоо.

2024 04 23f

Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” олимпиадын:

“I түвшин”-ний ангилалд 20 баг өрсөлдсөнөөс:

1-р байранд ҮТИС-ийн “Огторгуй-2” баг;

2-р байранд ТТДС-ийн “Огторгуйн хэмжигчид” баг;

3-р байранд ШУТИС –ийн “Surveyor ninja’s” баг;

“II түвшин”-ний ангилалд 4 баг өрсөлдсөнөөс:

1-р байранд ШУТИС-ийн “Daizo” баг;

2-р байранд ШУТИС-ийн “Land administration” баг;

3-р байранд ШУТИС-ийн “Synergy” баг тус тус шалгарав.

Геодезийн олимпиадын даалгаварт:

  • Гадаа талбайд хэмжилт хийх,
  • Суурин боловсруулалт хийх,
  • Даалгаврын үр дүнг илтгэх,

Бодлого болон асуултад хариулах гэсэн цогц даалгаврыг 6 хүний бүрэлдэхүүнтэй багаар гүйцэтгэдэг нь оюутны мэдлэг, ур чадварыг сорьж чаддаг онцлогтой.

Олимпиадын мэдээ, фото дeрангаар:

2024 04 23g2024 04 23h2024 04 23i2024 04 23j2024 04 23l2024 04 23m2024 04 23k
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа. | GUUS