번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ЭРДЭНЭС МОНГОЛ компани мэргэшсэн инженерүүдтэй хамтарна.

2015년 4월 11일3분 읽기
19ea673a259a5949ba5c025dea4777311f302489

"Эрдэнэс Монгол" компани, “Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний холбоо” өнгөрсөн баасан гаригт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Төрийн өмчит уул уурхайн компанийн үйл ажиллагаанд эрдэмтэн судлаач, зөвлөх инженер, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тэд хамтран ажиллах гэнэ. Талууд өөрсдийн төлөөлөл оролцсон баг бүрдүүлж, эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой ойлголтыг олон нийтэд зөвөөр таниулах, бүтээгдэхүүний тээвэр, ложистикийн дэд бүтцийг сайжруулах, судалгаанд суурилсан санал боловсруулах, экспортыг дэмжих зэрэг ажил зохион байгуулах аж.

Мөн "Эрдэнэс Монгол"-оос хэрэгжүүлэх уул уурхайн төсөл, хөтөлбөрт мэргэжлийн холбоод захиалгаар тусгайлан баг гарган, амжилттай хэрэгжүүлэх нөхцөл, боломж бүрдүүлэхэд анхааран ажиллахаар тохиролцжээ. Тус компанийн ажилчдын 80 орчим хувь нь гадаадад уул уурхайн мэргэжил эзэмшсэн залуус байдаг бөгөөд тэднийг туршлагатай болгох хэрэгтэйг удирдлагууд нь онцолж байлаа. Нөгөөтэйгүүр, эрдэс баялгийн салбарыг байгальд ээлтэй технологиор хөгжүүлэхэд ахмад инженерүүдийн мэдлэг, оролцоо чухал гэв. Дашрамд дурдахад, манайд тус салбарын нийт 28 холбоо байдгаас 22 нь дээрх холбоонд нэгджээ.