번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэрэмжит “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн нээлт боллоо.

2022년 11월 1일3분 읽기
313045465 2972840733009211 6602134814695635436 n

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэрэмжит “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн нээлт боллоо.

ШУТИС, ГУУС-ийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэрэмжит “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Тус лаборатори нь ГУУС болон Эрдэнэс Тавантолгой ХК нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил, холбогдох бусад чиглэлээр 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд шинэчлэн, материаллаг баазыг бэхжүүлж байгаа билээ.

Геологи, уул уурхайн сургуулийн “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори” нь Уул уурхайн салбарын бакалаврын болон ахисан түвшний оюутнууд болон Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй геологи, уул уурхайн үйлдвэрүүдийн тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, шийдэл боловсруулж зөвлөмж өгөх, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахыг зорьж байна.

Тухайлбал ил уурхайн хажуугийн болон овоолгын тогтворжилт, уулын даралтыг удирдах, ашигт малтмалын ордыг ашиглах технологи, үйлдвэрлэлийн процессын асуудлыг үндэслэх өгөгдлийн баазыг бүрдүүлэх, өрөмдлөг тэсэлгээний ажлыг оновчтой гүйцэтгэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх бүрэн чадамж байна.

ГУУС, Уурхайн технологийн салбар