번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

2024년 1월 16일3분 읽기
default

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН
АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Геологи, уул уурхайн сургууль нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд, төлөөллүүдтэй уулзах уулзалтыг амжилттай зохион байгуулж ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд манай багш нар дунд, ахлах ангийн сурагчдад шинжлэх ухааны суурь хичээлүүдэд нь хамтран семинар, сургалт хийх, өөрийн лабораториудыг түшиглэн зохион байгуулах, хүний нөөцийн хөгжил болон сурагчдыг төгсөлтийн шалгалтад бэлдэх зэргээр хамтран ажиллах боломжтой болж байна.

Уулзалтын хүрээнд ШУТИС-ийн болон ГУУС-ийн сургалтын орчин, лабораторийн материаллаг бааз, сургалтын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ хамтын ажиллагааны санамж бичгийг дараах сургуулиудтай байгууллаа. Үүнд:

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль
  2. Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Тольт” бүрэн дунд сургууль
  3. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургууль
  4. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль
  5. Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эхлэл сургууль
  6. Ерөнхий боловсролын Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль
  7. Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургууль
  8. Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль
  9. Нийслэлийн боловсролын 97 дугаар сургууль
2024 01 16

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цаашид хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөөний талаар чөлөөт ярилцлагыг өрнүүлж, харилцан санал бодлоо хуваалцлаа.

2024 01 16a2024 01 16b2024 01 16c

Тус арга хэмжээг зохион байгуулахад тусалж, дэмжсэн ГУУС-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

ГУУС-ийн ЭША