번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024년 9월 24일3분 읽기
e6700585b224c9a2d1f01fc2eb9606ea

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН

ЗЭРЭГ СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8.1.10 дахь заалт, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдын 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тоот тушаал, Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 04, 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Газрын тос, уламжлалт бус газрын тосны мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтыг ШУТИС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар 2024 оны 05 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын явц

Сургалтанд 13 багш нийт 80 цагийн хичээлийг орж, 7 зөвлөх инженер, 15 мэргэшсэн инженер, нийт 22 хүн хамрагдав. “Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангараг” өргөж, ёс зүй, зөвлөх, мэргэшсэн инженерийн гэрчилгээг 2024 оны 09 дүгээр сарын 20 ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хүндэтгэлийн танхимд гардан авлаа.

2024 09 24

Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангараг өргөж буй байдал

2024 09 24a

Зөвлөх, мэргэшсэн инженерийн гэрчилгээг гардан авч буй байдал

2024 09 24b

Зөвлөх, мэргэшсэн инженерүүддээ ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар