번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

“ГЕОДЕЗИ 2019” улсын олимпиад болж өндөрлөлөө.

2019년 5월 5일4분 읽기
646eb36c44a165d340f44a9a49458bb65b8d3c6e1010

“ГЕОДЕЗИ 2019” улсын олимпиад болж өндөрлөлөө.

"ГЕОДЕЗИ 2019" улсын олимпиад 2019 оны 04 сарын 27-ны өдөр ШИТИС-ийн хичээлийн I, II байр, ШУТИС-ийн Төв номын санд амжилттай боллоо. "ГЕОДЕЗИ 2019" улсын олимпиадыг ШУТИС-иын ГУУС-ийн Геодезийн салбар, БХБЯ, ГЗБГЗЗГ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо хамтран зохион байгууллаа.

11(16)

Олимпиадад ШУТИС, МУИС, ХААИС, ҮТИС, ИЗОУИС, Барилгын Политехникийн Коллежийн 19 багийн 114 оюутан, 25 багш оролцлоо.

22(11)

Олимпиадыг агуулгын хүрээнд “Геодезийн шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадвар эзэмшилт” зэргээс нь хамааруулан 2 түвшингээр зохион байгуулав.

33(6)44(1)66(3)

“ГЕОДЕЗИ 2019” олимпиадын “I түвшин”-ний ангилалд ШУТИС, МУИС, ХААИС, ИЗОУИС, Барилгын Политехникийн Коллежийн 12 баг өрсөлдсөнөөс:

1-р байрт ИЗОУИС-ийн “Land”

2-р байрт ХААИС-ийн “Бүтээлч залуус”

3-рт байрт ШУТИС –ийн “Хатуу самар” багууд шалгарав.

66(3)8877

Геодезийн олимпиадын даалгавар гүйцэтгэх хэлбэр нь:

  • Гадаа талбайд хэмжилт хийх
  • Ангид суурин боловсруулалт хийх
  • Даалгаварын үр дүнг илтгэх
  • Багийн гүйцэтгэлтэй асуулт, хариулт, мэндчилгээг тодорхой удирдамжийн дагуу гүйцэтгэх гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байдагаараа онцлог бөгөөд оюутны сургалтаас олж авч буй бүхий л мэдлэг, ур чадварыг сорьж чаддаг онцлогтой.

Гадаа талбайн хэмжилтийн хэсэг:“I түвшин”

646eb36c44a165d340f44a9a49458bb65b8d3c6e1010

Олимпиадын “I түвшин”-ний ангилалд оролцож буй баг тус бүр “Өгөгдсөн цэгүүдийн өнцөг зай хэмжих” даалгаварын хэмжилтэнд “Электрон теодолит” иж бүрдлээр нь ашигласан. Өөрсдийн сугалсан талбайд хэмжилт зураглалын ажлыг гүйцэтгэсэн. Энэ шатанд 12 баг оролцсон.

Гадаа талбайн хэмжилтийн хэсэг: “II түвшин”

1111

Олимпиадын “II түвшин”-ний ангилалд оролцож буй баг тус бүр “Барилгажсан талбайд 1:500-ны масштабтай байр зүйн зураглал үйлдэх” даалгаварын хэмжилтийн ажилд “Электрон тахеометр”-ийг иж бүрдлээр нь ашигласан. Том масштабын байрзүйн зураглал хийх хүрээнд сүлжээний тэгшитгэн бодолтыг Excel программ дээр, тоон зургийн боловсруулалтыг AutoCad программ дээр өөрсдийн зөөврийн компьютер ашиглан гүйцэтгэсэн. Энэ шатанд 7 баг өрсөлдсөн.

Ангид суурин боловсруулалт хийж байгаа үеийн зураг

1212(3)

Ажлын тайлангаа илтгэж байгаа еийн зураг


Мэндчилгээ, асуулт, хариултын даалгавар гүйцэтгэж буй үеийн зураг

131314141515(1)16161717

Геологи, уул уурхайн сургууль, Геодезийн салбар