번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

“Геодези-2023” улсын олимпиад зохион байгуулагдлаа

2023년 4월 29일3분 읽기
default

“Геодези-2023” улсын олимпиад зохион байгуулагдлаа

“ГЕОДЕЗИ – 2023” улсын олимпиад 2023.04.22-ны өдөр ШУТИС-д зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Техник технологийн дээд сургуулиудын Түвшин I-14 баг, Түвшин II-3 багууд нийт 17 багийн 110 оюутан, 16 багш, 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  1. Д.Мөнхцэцэг /Ерөнхий шүүгч/- ГЗБГЗЗГ-ын Геодезийн хэлтсийн дарга
  2. О.Хосбаяр /шүүгч/- МГФЗЗХолбооны тэргүүн
  3. Б.Мөнххтүвшин /шүүгч/- “Агар Од инженеринг” ХХК захирал
  4. Г.Алтангэрэл / шүүгч Геодезийн төгсөлтийн төлөөлөл/- “Эн Эс Эй” ХХК захирал
  5. Л.Ганбат /шүүгч Маркшейдерийн төгсөлтийн төлөөлөл/- “Аглаг уул” ХХК захирал

Олимпиадыг ерөнхий зохион байгуулагчаар ГУУС-Геодезийн салбар, хамтран зохион байгуулагч байгууллагуудаар БХБЯ, ГЗБГЗЗГ, МГФЗЗХ, Агар Од инженеринг ХХК, 2000 оны Геодези, Маркшейдерийн төгсөлтийн хамт олон ажиллаа.

image 20230424173137 1image 20230424173137 2

“ГЕОДЕЗИ - 2023” олимпиадын “I түвшин”-ний ангилалд:

1-р байр Surveyors баг /ХААИС/

2-р байр Diazo баг /ШУТИС-ГУУС/

3-р байр Огторгуйг хэмжигчид баг /Техник технологийн дээд сургууль/

“ГЕОДЕЗИ - 2023” олимпиадын “II түвшин”-ний ангилалд:

1-р байр Геодези шаркс баг /ШУТИС-ГУУС/

2-р байр Spatial network II баг /Үндэсний Техникийн их сургууль/

3-р байр Development /ШУТИС-ГУУС/ багууд шалгарлаа.

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ

ГЕОДЕЗИЙН САЛБАР