번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Геологи, уул уурхайн сургууль “MERIT” төслийн багийнхантай хамтран ажиллана

2017년 3월 18일2분 읽기
1095dab435fb630717f9b2427ecb933a1f06138a600

Канад Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь MERIT" төслийн хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль "MERIT" төслийн багийн хамт олон дөрвөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 3 дугаар сарын 16 өдөр байгууллаа. Гэрээнд Геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг, "MERIT" төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурж баталгаажуулав. Хамтын ажиллагааны хүрээнд ГУУС-ийн сургалт, судалгааны ажил, сургалтын бааз, хүний нөөцийн чадамж зэрэгт голлон анхаарч ажиллахаар тохиролцсон байна. Тус үйл ажиллагаанд Канад улсын Дэлхийн их сургуулийн үйлчилгээний мэргэжилтэн Роб Гиллберри, төслийн ажилтан Д.Амарчимэг, ГУУС-ийн ЭНБДарга П.Нарантуяа нар оролцлоо.