번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Геологийн салбар эрдэм шинжилгээний бүтээлээрээ ШУТИС-т тэргүүлсээр байна

2015년 3월 24일2분 읽기
7c673d56e4ee3f7adb70d3ec4a58e467b4f462d9

ШУТИС-ийн профессор, багш нарын судалгааны түвшинг дээшлүүлэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлтэй судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор Ректорын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн А/25 тоот тушаалын дагуу “ШУТИС-ийн профессор, багш нарын шилдэг судалгааны өгүүлэл шалгаруулах” ажлыг ЭША-наас 03 сарын 19-ний өдөр зохион байгуулсан билээ.

Шалгаруулалтад ирүүлсэн материалуудаас гурван төрлөөр шилдэг бүтээл шалгаруулж судалгааны грантаар урамшуулснаас манай ГУУС-ийн Геологийн салбарын багш нар Б.Батхишиг, Ө.Бүрэнжаргал тус тус шалгарлаа.

Мөн профессор О.Гэрэл, Б.Мөнхцэнгэл, С.Жаргалан, О.Жавхлан, Н.Манчук болон Батболд, Н.Буянхишиг нар Батламж, цомоор шагнуулж, ШУТИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээний бүтээлээрээ Геологийн салбар тэргүүлдэг болохоо дахин баталлаа.

Профессор багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Энэ удаагийн шалгаруулалтад материалаа бүрдүүлэн оролцоогүй ч олон улсын импакт фактор өндөр сэтгүүлд бүтээл туурвилаа хэвлүүлсэн багш нарыгаа ирэх жилээс идэвхитэй оролцохыг уриалж байна.