번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Зарлал

Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг зарлагдлаа

2025년 5월 27일2분 읽기

Германы Бундестаг нь Берлиний Чөлөөт их сургууль, Хумбольдтын их сургууль, Берлиний Техникийн их сургуультай хамтран жил бүр их, дээд сургууль төгссөн 50 орны 120 хүртэл тооны залуучуудад Олон улсын парламентын тэтгэлэгийг олгодог. Тус тэтгэлэгт хамрагдсан залуучууд Германы парламентын үйл ажиллагаатай 5 сарын турш дэлгэрэнгүй танилцаж, мөн парламентын гишүүний ажлын албанд 3 сар дадлага хийдэг.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл. Материал илгээх хугацаа 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ЭСЯ-ны ​​info@ulan.diplo.de хаяг руу илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://ulan-bator.diplo.de/mn-de/2607344-2607344

Гадаад харилцааны алба