번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Зарлал

ГТӨС Мэргэжил сурталчлах, чиглүүлэх уулзалт зохион байгууллаа.

2024년 9월 12일6분 읽기
e6700585b224c9a2d1f01fc2eb9606ea

Мэргэжил сурталчлах, чиглүүлэх уулзалт зохион байгууллаа.

ГУУС-ийн “Газрын тос, өрөмдлөгийн салбар”-ын чиглүүлэх сургалтаа батлагдсан хувиарын дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирал, 9 дүгээр сарын 2-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

ГТӨС нь Өрөмдлөгийн инженерчлэл, Газрын тосны инженерчлэл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, Хийн инженерчлэл хөтөлбөрүүдээр 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутнуудад сургууль, салбарын тухай, хөтөлбөрүүдийн онцлогуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

1. ГТӨС-ын чиглүүлэх сургалт НЭЭЛТ

ГТӨС-ын эрхлэгч, дэд профессор, доктор (PhD) М.Оюунтөгс“Чиглүүлэх сургалт”-ыг нээж, Газрын тосны салбар байгуулагдсан түүх, мэргэжилүүд үүссэн талаар, бэлтгэгдсэн мэргэжилтэнүүд, мэргэжлийн онцлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

2024 09 12

Зураг-1. ГТӨС-ын шинэ элсэгчид, багш нарын хамт

2. ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА:

“Өрөмдлөгийн инженер” хөтөлбөрийн танилцуулгыг хөтөлбөр хариуцсан дэд профессор Д.Ундармаа хийж танилцуулав.

2024 09 12a

“Газрын тосны инженерчлэл” хөтөлбөр болон “Газрын тос боловсруулах үйлдвэрийнинженерчлэл“ хөтөлбөрийн талаар хөтөлбөр
хариуцсан дэд профессор, доктор (PhD) В.Алимаа дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

2024 09 12b

“Хийн инженерчлэл” хөтөлбөрийн танилцуулгыг ахлах багш А.Баасанжаргал танилцуулав.

2024 09 12c

Зураг-2. Хөтөлбөрийн багш нар, элсэгчид

3. ШИЛДЭГ ТӨГСӨГЧИДИЙН МЭНДЧИЛГЭЭ

Газрын тосны хадгалалт, тээвэрлэлийн мэргэжлийн төгсөгчдийн төлөөлөлөөс танилцуулга хийв. Төгсөгчид төгссөн сургуулиа болон эзэмшсэн мэргэжилээ, ажлын байранд үйлдвэрлэл дээр ажиллахад мэргэжил, үзсэн хичээлийн агуулга чухал болохыг анхааруулан сануулж, ажлын байрыг анхан шатнаас нь шат дараалан ажиллаж, суралцсаар байгаагаа онцлон тэмдэглэн шинэ элсэгчиддээ амжилт хүсэв.

2024 09 12d copy11

Зураг-3. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн инженер. Б.Боргил, Т.Сумьяасүрэн нар

(2016 оны төгсөгчид)

4. ШИЛДЭГ ОЮУТНЫ МЭНДЧИЛГЭЭ:

2024 09 12d copy

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн хөтөлбөрийн 3-р курсын оюутан. О.Жанлав, Газрын тосны инженерчлэл хөтөлбөрийн 3-р курсын оюутан Д.Дуламсүрэн нар шинэ элссэн оюутан дүү нартаа сонгосон хичээлүүд болон багшаас өгсөн даалгаваруудыг цаг тухай бүр нь хийж гүйцэтгэхийн чухал болохыг мэдээлж, сургалтын орчин, суралцах үед анхаарах зүйлс, сургалтаас гадна урлаг, спортын арга хэмжээнүүд явагддаг, оюутны клуб хэрхэн ажилладаг тухай танилцуулав.

5. БЭЛЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ( ГУУС, “Горгаз” ХХК-ий бэлэг)

Ажил олгогчоос танилцуулга хийж, амжилттай суралцсан оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгов.

2024 09 12e

Зураг-4.”Гор газ’ ХХК-нийменежер ГТИ-IV курсын оюутан Анхбаярт сургалтын төлбөрийн тэтгэлэг олгов.

ШУТИС-ИЙН СУРГАЛТЫН ОРЧНЫ ТАНИЛЦУУЛГА: Сургуулийн хичээлийн байруудын байршил, салбарын анги, өрөөнүүдийн мэдээллийг багш Ц.Удвалхорлоо танилцуулав.

2024 09 12f

7. МОНГОЛЫН ГЕОЛОГИ ЭРДЭС БАЯЛАГИЙН МУЗЕЙН ТАНИЛЦУУЛГА: Эрдэм шинжилгээний ажилтан магистр Ё.Мажигсүрэн геологи, эрдэс баялагийн музейг шинээр элссэн оюутнуудад танилцуулав.

2024 09 12g

Зураг-5. Геологи эрдэс баялагийн музейн тайлбарлагч, элсэгчдийн хамт

ГУУС, ГТӨС