번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ГУУС-ийн C.ME310 кодтой хичээл сонгосон оюутнуудын анхааралд

2015년 3월 5일4분 읽기
8b986bfd0e220023bac2fa27ec508da74ef8a3f5

Энэ хичээлийн бие даалтын зорилго нь тухайн оюутан, сургууль төгсөх дипломын төслийн ажлыг бүрэн хэмжээгээр сурсан байхад оршино. Тиймдээ ч бие даалтын ажлыг дүгнэх оноо 40 байдаг. Оюутан ямар нэгэн зардал гаргахгүйгээр бие даалтын ажлуудыг 2015 оны 3-р сарын 9-наас 2015оны 4-р сарын 9-ыг дуустал зөвхөн электрон шуудангаар BOyunchimeg@must.edu.mn гэсэн хаягаар хүлээн авна. Бие даалтын ажлыг авахдаа оюутан багшид дээрхи хаягаар майл явуулсны дараа таны хаягаар оюутан тус бүрт файл хэлбэрээр илгээнэ. Бие даалтын ажлуудад:

1. Техник эдийн засгийн үндэслэлийн тооцоог Exсel дээр хийж файл хэлбэрээр илгээсний дараа хөдөлмөрмөр зарцуулалтын норм авах болно.

2. Техник эдийн засгийн үндэслэл дээр тооцоолсон нийт төсөв.(Exсel дээр хийж файл)

3. Илтгэлийг PowerPoint дээр (10-15слайд) бэлтгэнэ. Үүнд:

  • Тухайн ажил хийх үндэслэл
  • Ажлын зорилго
  • Байршил
  • Судалгааны түүх
  • Өмнөх үе шатны ажлын үр дүн тодорхой харагдаж байх ажлын талбайн зураг, зүсэлт, геофизикийн зураг заавал байна.
  • Ажлын талбай дээр төлөвлөсөн ажлууд
  • Төлөвлөсөн ажлын зүсэлтүүд
  • Дээжлэлтүүд
  • Төсвийн ажлын үр дүн
  • Дүгнэлт

Анхааруулга:

  1. Оюутнуудын бие даалтын ажлуудыг шалгаж хариу өгдөг тул бие даалтын ажлуудыг яг хугацаандаа авна. Ямар нэгэн шалтгаанаар хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй. Жишээ нь хугацаандаа илгээсэн ч гэсэн хаягаа буруу бичсэн гэх мэт.
  2. Оюутан өөрийн хаяг, нэр кодоо ойлгомжтой бичсэн байна.
  3. Exсel дээр хийсэн тооцоог шалгасны дараа таны хаягаар илтгэл бэлтгэх тухай мэдэгдэнэ.
  4. Оюутан илтгэлээ тавьж танилцуулсны дараа бие даалт тооцогдох болно.
  5. Асууж лавлах зүйл гарвал хичээлийн цаг, дээрхи хаягаар захидал илгээж болно.
  6. C.ME2011@yahoo.com(распорт нь me20111234), c.gm11dxxx@yahoo.com хаягаар бүх норм, нормчилолыг файл хэлбэрээр өгсөн.

Зааварчилгаа өгсөн Багш Б.Оюунчимэг

Улаанбаатар

2015 оны 3-р сарын 3-ны өдөр