번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

2022년 5월 16일2분 읽기

Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй 12 дугаар ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь арга зүйн зөвлөгөө өгч мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Газрын тос, өрөмдлөгийн салбарын “Өрөмдлөгийн техник технологи”, “Газрын тосны инженер”, “Хийн инженер” мэргэжлүүдийг сурталчлах, танилцуулах өдөрлөгийг 05 сарын 05-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт салбарын эрхлэгч, багш нар болон сургалтын мастерууд, СХД-ийн ерөнхий боловсролын 81 сургуулийн 21 сурагчид хамрагдлаа.

image 20220516193003 1

Сурагчдад “Газрын тосны инженер”, “Өрөмдлөгийн техник технологи”, “Хийн инженер” хөтөлбөрүүдийг танилцуулж, мэргэжил сонголт, газрын тос, өрөмдлөгийн салбарын сургалт явуулж байгаа мэргэжлүүдийн онцлог, сургалтын явц, эзэмших мэдлэг, чадвар, дадал, туршлага, эрэлт хэрэгцээ, ажлын байрны мэдээлэл, элсэлтийн журмын талаар мэдээллийн талаар багш, сурагчид ярилцлаа. Мөн сурагчид салбарын хичээлийн анги танхим, лаборатори, ШУТ Төв номын сан, ГУУС-ийн Геологи, эрдэс баялгийн музейгээр зочиллоо.