번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх систем, түүний үйл ажиллагаатай танилцлаа

2025년 12월 9일2분 읽기

ШУТИС-ийн ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд 2025 оны 11-р сарын 8-нд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх системийн загвар, түүний үйл ажиллагааг бодит байдал дээр үзэж танилцлаа. Тус уурхайн үйл ажиллагаатай танилцах аялалд “Гидрогеологи”, “Инженер геологи, геотехник” мэргэжлийн 2, 3-р дамжааны оюутнууд хамрагдсан. Оюутнууд хичээлд үзэж судалсан онолын мэдлэгээ баталгаажуулах чухал ач холбогдолтой танилцах аялал боллоо.

2025 12 092025 12 09a

Багануурын нүүрсний уурхай нь 1978 онд байгуулагдсан, 1995 онд хувьцаат компани, 2012 онд Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болсон түүхтэй. Тус уурхайн жилийн хүчин чадал нь 4 сая.тн, нүүрсний илчлэг нь 3360 ккал/кг байна. Монгол улсын эрчим хүчний нүүрсний 60%-ийг дангаар хангаж байна.

Шинээр байгуулагдсан насос станц, 1000 м3 багтаамжтай усан сан, өөрийн урсгалын 800 мм голчтой 1.2 км урт шугам, даралтат усны 560 мм голчтой 6.1 км урт шугамтай. Ус шүүрүүлэх байгууламж нь жилд 8.7 сая м3 газрын доорх усыг олборлож байна.

2025 12 09b2025 12 09c

Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш нар