번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ГУУС-ийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал боллоо.

2019년 3월 12일3분 읽기
27e5a96c59c65f7e1d68afcbfbb80cd04761bc6755

Геологи уул уурхайн сургуулийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2019 оны 3-р сарын 11-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд ГГС, ГС-аас шалгарсан 7 оюутан оролцлоо.

Хурлын комиссын бүрэлдэхүүнд: Комиссын даргаар: С.Хишигсүрэн (ГГС-ын дэд профессор), гишүүдээр:Г.Сарантуяа (ГГС-ын дэд профессор), Г.Ганбилэг (ЭБИС-ын ахлах багш), Б.Наранцэцэг (ГТӨС-ын ахлах багш), П.Эрдэнэчимэг (ГС-ын багш), нар ажиллалаа.

Докторантын түвшинд тэргүүн байранд ГГС-ын багш, докторант Д.Хашбат “ТөвМонголынИдэрмэгбүсийнлитийнхүдэржилт: Бодисыннайрлага, эрдэслэгбүрэлдэхүүн” сэдвээр; 2-р байранд ГГС-ын докторант Ц.Нямбаяр “Идэвхитэйхагарлынпараметрүүдийггеорадарын 2 болон 3 хэмжээстзураглалынаргаартодорхойлжтайлалхийх” сэдвээр;

Магистрантын түвшинд тэргүүн байранд ГГС-ын магистрант Д.Эрдэнэчимэг“Цэцэрлэгтеррейнийпалеозойнтунамалчулуулгийнгеохими, геохронологи” (Шархөтөл, Уянгадүүрэг) сэдвээр; 2-р байранд ГГС-ын магистрант Д.Шарав “Улаанбаатартеррейнийрадиолярагуулагчяшмынкварцынталсжилтынсудалгаа” сэдвээр тус тус шалгарлаа.

Д.Хашбат, Ц.Нямбаяр, Д.Эрдэнэчимэг, Д.Шарав нарыг ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар шийдвэрлэлээ. Хуралд оролцсон нийт оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

1122(10)2233(4)3344(8)27e5a96c59c65f7e1d68afcbfbb80cd04761bc6755

Геологи, уул уурхайн сургууль

Эрдэм шинжилгээний алба