번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Ховор металлын судалгааны төв байгуулах төслийн хэрэгжүүлэгчидтэй уулзав

2024년 12월 26일2분 읽기
e6700585b224c9a2d1f01fc2eb9606ea

Ховор металлын судалгааны төв байгуулах төслийн хэрэгжүүлэгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулах төсөл хэрэгжиж буй.

2024 12 26c

Тус төслийн хэрэгжүүлэгч БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ болон “ISAN Consulting Group” компанийн төлөөллүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд хүлээн авч уулзав.

Уулзалтад Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр чухал ашигт малтмалын чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад үе шаттай хамруулах, хамтарсан судалгааны ажлыг гүйцэтгэх боломжуудын талаар санал солилцов.

2024 12 26d

Ашигт малтмал, газрын тосны газар