번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

“Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлын зар

2022년 10월 13일3분 읽기

"ХҮРЭЛТОГООТ 2022"

БШУЯ, ШУТС, ШУТИС, МЗЭХ (ТИЗСН) хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн “KHURELTOGOOT 2022” инженерчлэл, технологи, инновацын салбарын судлаачдын ээлжит хурал 2022 оны 11-р сарын 12-ний өдөр болно. Тус хурал нь дараах хоёр салбар хуралдаантай байна. Үүнд:

Салбар 1: Технологи, суурь судалгаа

Салбар 2: Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан

Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 2 шилдэг судлаачдыг тус бүр БШУ–ын Сайдын нэрэмжит судалгааны 4 сая төгрөгийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг, Өмнөговь аймгийн засаг даргын нэрэмжит шагналд тус тус нэр дэвшүүлнэ.

Энэхүү хуралд ирүүлсэн бүтээлүүд нь ISSN 2664-6986 дугаар бүхий JOURNAL OF INTERNATIONAL CONFERENCE OF TECHNOLOGY AND INNOVATION “KHURELTOGOOT 2022”-д хэвлэгдэнэ. “Хүрэлтогоот 2022” эрдэм шинжилгээний хуралд оролцох бүтээлийг 2022 оны 10-р сарын 20-ыг дуустал хүлээх авах бөгөөд бүтээлийг англи хэл дээр ирүүлнэ. Сургуулийн захиргаанаас хурлын зорилго, үйл ажиллагааг дэмжин судлаач багш нараа идэвхтэй оролцуулахыг урьж байна. Албан бичгийг хавсралтаар илгээв.

Өгүүлэл бичих заавар татах холбоос:

https://docs.google.com/.../1YY90xkQmNs3u2mXfNaxQ.../edit...

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг khureltogoot.tech.inno@gmail.com хаяг болон Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг-ийн фэйсбүүк хуудаснаас авна уу