뉴스로 돌아가기
Мэдээ
“И ЭЙ ЭН” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2022년 5월 2일3분 읽기
“И ЭЙ ЭН” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Геологи, Уул Уурхайн Сургуулийн захирал док (PhD), дэд проф К.Хавалболот; ЭНбДарга док (PhD), дэд проф П.Нарантуяа; “И ЭЙ ЭН” ХХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлогч Ц.Одонтуяа; харилцагчийн менежер П.Нямгэрэл нар 2022-оны 4-р сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг, болон контент нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах болно. Үүнд: Компани нь сургуулийн 200 ширхэг Академик контентийг төлбөргүй цахимжуулахаас гадна хүлээлгэн өгсөн бүтээлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан сонсох хэлбэрт оруулна;
- Талууд нь Сургуулийн академик контентийг хилийн чанад, орон нутаг дахь уншигчид, оюутан сурагчид, эрдэмтэн, судлаачдад хүргэх чиглэлээр хамтран ажиллана;
- Компани нь Сургуулийн профессор, эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан суралцагсдыг ESAN-EDU платформыг ашиглах аргууд болон түүний нэвтрүүлэлт, ашиглалт болон ESAN системийн талаар цогц мэдээ, мэдээлэл, зөвлөмжөөр хангана;
- Талууд ESAN-EDU платформыг сургуульд нэгдсэн журмаар нэвтрүүлэн боломжит ойрын хугацаанд ашиглаж эхлэх чиглэлээр өөрсдөөс шалтгаалах бүхий л боломжийг дайчилна зэргээр хамтран ажиллахаар боллоо.

ГУУС-ийн ЭША