번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо

2026년 4월 5일2분 읽기

Өнөөдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо. Семинарын үеэр Тохокү их сургуулийн Дата-стратегийн оффисын төлөөллүүд тус их сургуулийн дижитал шилжилтийн туршлагаас хуваалцаж, ШУТИС-ийн хамт олны төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уг арга хэмжээнд Боловсролын яам болон ЦХИХХЯ-ны төлөөллүүд оролцож, ШУТИС-ийн танилцуулсан “Ухаалаг менежмент ба бүтээлч боловсролын шилжилт” төслийн саналыг үндэсний дижитал экосистемийг бүрдүүлэхэд чухал алхам болохыг онцлон тэмдэглэлээ.

ШУТИС-ийн ректор Т.Намнан энэхүү уулзалтыг Тохокү их сургуультай тогтоосон стратегийн түншлэлийг бодит ажил хэрэг болгох, Монголын дээд боловсролын салбарт дижитал шинэчлэлийг түүчээлэх томоохон хамтын ажиллагааны эхлэл хэмээн тодорхойлов. Энэхүү семинар нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг технологи, инновацын шинэ түвшинд гаргах чухал суурь болж байна.