번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилчдыг хүлээн авч дурсамж гардуулав

2024년 3월 29일2분 읽기
default

Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилчдыг хүлээн авч дурсамж гардуулав

Их сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч буй нас тэгширсэн 56 профессор багш, ажилтнуудыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн захиргаа, ахмадын зөвлөл хүлээн авч дурсамж гардууллаа. Арга хэмжээг ШУТИС-ийн Ректор Т.Намнан нээж үг хэлж, нас тэгширсэн багш нарт халуун баяр хүргэлээ. Манай их сургуульд оюутан цагаас эхлэн ажиллаж, багшилж эхэлснээс хойш 20-30 жил ажиллаж байгаа тухай, сургууль хамт олондоо баярлаж явдаг тухайгаа илэрхийлж байлаа. Багш нар эрдмийн зэрэг цол хүртэж, олон сайшаал, шагнал хүртэж явсныгаа дурсан ярив. Энэ үеэр Монголын ахмад багш нарын холбооны шагнал “Багшийн гавьяа” одонгоор ахмад багш Ө.Алтансүх, “Боловсролын хүндэт ажилтан” медалиар ШУТИС-ийн гадна, доторх орчныг цэвэр үзэмжтэй байлгаж ирсэн үйлчлэгч С.Энхнаран, А.Урнаа нарыг шагнасныг гардуулан өглөө.

ДЭЭРХ ҮЙЛ ЯВДЛЫН ЗУРАГ АВАХ БОЛ ЭНД ДАРНА УУ