번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

2025년 4월 17일3분 읽기
2025 04 17

2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Захиргаа, Ахмадын зөвлөл хамтран тус сургуулийн эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч буй нийт 41 профессор, багш, ажилтныг хүндэтгэн хүлээн авч, дурсгалын бэлэг гардуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Б.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Ахмадын зөвлөлийн дарга Л.Пүрэв нар оролцож, нас тэгширсэн ахмад ажиллагсдад талархал илэрхийлэн, сургууль, эрдмийн үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь онцлон тэмдэглэлээ.

Оролцсон багш, ажилтнууд оюутан цагаас эхлэн ШУТИС-д ажиллаж эхэлсэн үеийн дурсамжаа хуваалцан, сургуулийнхаа хөгжил дэвшилд өөрийн мэдлэг, хөдөлмөрөө зориулж ирсэн тухайгаа дурсан ярилаа. Мөн эрдмийн зэрэг цол хүртсэн, салбарын олон улсын болон үндэсний хэмжээнд үнэлэгдсэн амжилтаа дурсан, хамт олон, сургуулийнхаа ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

ШУТИС нь ахмад ажилтнуудынхаа туршлага, үнэт мэдлэгийг үе үеийн залуу боловсон хүчинд уламжлуулан, хамтын хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч энэ уламжлалаа хадгалж, ахмад ажиллагсдаа хүндэтгэн дурсах, алдаршуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Гэрэл зураг татаж авах