번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

IT Experts ХХК -тай хамтран ажиллах гэрээг үзэглэв.

2015년 4월 17일2분 읽기
ede8f7bfe523e658ae9e3dd6a03566f43ef4ced1

ШУТИС, ГУУС-ийн захирал Б.Чинзориг болон IT Experts ХХК-ийн захирал А.Мөнхбадрал нар хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Хуучнаар УУИС нь эрдэм шинжилгээ, төсөл судалгааны ажлыг сайжруулах, эрчимжүүлэх зорилгоор IT Experts ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болгож хамтын гэрээг дахин үзэглэж хамтран ажиллах чиглэлүүдийг тодотгов. Хамтын ажиллагааны чиглэл нь MAPTEK VULCAN програмын сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, төсөл судалгааны ажилд програм хангамжийг ашиглах, боловсон хүчинг дадлагажуулахад чиглэж байна .

Тус компанийн зүгээс нэгэн зэрэг 15 хандалт хийж болохуйц боломжийг бидэнд олгож байгаа бөгөөд хандалт нь зөвхөн сургуулийн дотоод сүлжээгээр дамжих бөгөөд цаашид бид уг програм хангамжийг ашиглах хуваарь гарган ажиллана.