번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Материалын эсэргүүцлийн улсын олимпиадад ГУУС-ийн баг 2-р байр эзэллээ.

2015년 5월 6일2분 읽기
18411e2f0fe4d5334c2dc53260e474a4af41ce98

Материалын эсэргүүцлийн хичээлийн Улсын VI олимпиад2015 оны 5-р сарын 02-нд болж энэ жилийн Материалын эсэргүүцэл хичээлийн манлай баг, оюутнууд тодорлоо. Нийт 9 багийн 48 оюутан оролцсоноос хувийн дүнгээр тэргүүн байранд ШУТИС-ийн ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан О.Лувсан нэгдүгээр байр, ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан Д.Мөнхбаяр хоёрдугаар байр, ШУТИС-ийн МТС-ийн оюутан Б.Элбэгжаргал гуравдугаар байр, ХААИС-ийн оюутан Б.Баярмаа дөрөвдүгээр байрандшалгарлаа. Багийн дүнгээр тэргүүн байранд МТС-ийн баг (багш Н.Даваадорж) шалгарч шилжин явах цом, дипломоор шагнуулав. 2-р байранд ГУУС-ийн баг (багш Ц.Алтанцэцэг) 3-р байранд БАС (багш Ц.Алтанцэцэг) тус тус шалгарлаа. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.