번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Зарлал

МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЧИГЛҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН АЖЛЫН ТАЙЛАН

2024년 9월 26일4분 읽기
2024 09 26g

ГУУС-ИЙН УТС-ЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЧИГЛҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН АЖЛЫН ТАЙЛАН

2024-09-06

2024 оны 9-р сарын 06 өдөр ШУТИС-ийн Төв байрны Урлаг зааланд 2024-2025 оны хичээлийн жилд ГУУС-ийн Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн маркшейдер, Уул уурхайн ашиглалтын технологи (2+2 хамтарсан) хөтөлбөр болон Уул уурхайн геотехникийн бакалаврын хөтөлбөрөөр шинээр элссэн 199 оюутнуудад чиглэсэн сургууль болон мэргэжлийн онцлогийг танилцуулах, чиглүүлэх сургалтыг салбарын Ахмад багш нарын төлөөлөл профессор, доктор (Sc.D) Я.Гомбосүрэн, Салбарын эрхлэгч доктор (Ph.D) Г.Уранбайгаль болон багш нар зохион байгуулж шинэ элсэгчиддээ дурсгалын зүйл гардуулав.

2024 09 26c

Уулзалт-сургалтын үеэр ШУТИС-ийн зорилго, бодлого үйл ажиллагаа, салбар сургуулиуд, номын сан, оюутны байр, цайны газар, оюутны хөгжил үйлчилгээ, оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон ГУУС-ийн салбаруудын танилцуулга хийсэн.

Мэргэжлийн холбоод, мэргэжлийн хэрэгцээ, шаардлага, шалгуур, ажлын байрны хүртээмжийн талаар уулзалт сургалтыг хөтлөн ая дууны мэндчилгээг шинэ элсэгчдэдээ Ахлах багш, доктор (Ph.D) Б.Улаанбаатар хүргэв.

2024 09 26d

Уурхайн технологийн салбарын хөтөлбөр тэдгээрийн уялдаа болон Мэргэжлийн хөтөлбөр тус бүрээр мөрдөх сургалтын төлөвлөгөө/стандарт; оюутны сургалт (кредит систем; хичээлийн өмнөх холбоо; сондгой; тэгш долоо хоног; лекц, лаборатори, семинар цагуудын ялгаа, дадлага гэх мэт), эрдэм шинжилгээ (оюутны эрдэм шинжилгээний хурал, олимпиад, уралдаан тэмцээн гэх мэт), олон нийтийн үйл ажиллагаа (ёс зүй арга хэмжээ, хандлага, сайн дурын үйл ажиллагаа, урлаг, спортын наадам, оюутан цэрэг гэх мэт), мэдээллийг Уул уурхайн ашиглалтын технологийн хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Ц.Ариунжаргал, Уул уурхайн маркшейдерийн багш Г.Хонгорзул, Уул уурхайн ашиглалтын технологи (2+2 хамтарсан) хөтөлбөрийн зөвлөх багш Б.Тамир болон Уул уурхайн геотехникийн багш Э.Орхон нар хүргэв.

2024 09 26e2024 09 26g2024 09 26p

Шинэ элсэгч оюутнуудтайгаа дурсгалын зураг авахуулан бэлэг дурсгалын зүйл гардуулан зөвлөмж өгөх сургалт маань нээлттэй, үр дүнтэй болж өндөрлөлөө.

Уурхайн технологийн салбар