번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

“МNТТТ групп” ХХК ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамран ажиллахаар боллоо.

2016년 10월 5일2분 읽기
bfa5d2b7b007d1b37c967ce36acd74a6cf4e2a8944558899

“МNТТТ групп” ХХК болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд “МNТТТ групп” ХХК-ийн ерөнхий захирал П.Мөнгөнцоож, ерөнхий менежер Д.Оюунтунгалаг, ГУУС-ийн сургуулийн захирал Б.Чинзориг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Түмэнбаяр, Уул уурхайн салбарын эрхлэгч К.Хавалболот нар оролцлоо.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар тус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан сургалт судалгаа явуулах, компанийн оператор, механик болон сургуулийн залуу багш, оюутнуудыг ажлын талбарт дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах боломж нээгдэх юм. Мөн “МNТТТ групп” ХХК-ийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, түр болон мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг олон талаар хамтран ажиллах юм байна. Санамж бичигт “МNТТТ групп” ХХК-ийн ерөнхий захирал П.Мөнгөнцоож, ГУУС-ийн сургуулийн захирал Б.Чинзориг нар гарын үсэг зуран баталгаажууллаа.