번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

MONGOLIA MINING (International mining – oil expo) -2017олон улсын форумд Геологи, уул уурхайн сургуулийн хамт олон амжилттай оролцлоо.

2017년 4월 10일2분 읽기
13d2140a654267a0573d641cfd3fa70f21b7afaaj

2017 оны 4-р сарын 5-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдсан MONGOLIA MINING EXPO (International mining-oil expo) – 2017 олон улсын форумд Геологи, уул уурхайн сургуулийн хамт олон амжилттай оролцлоо. Уг форумд илтгэл хэлэлцүүлэх болон үзэсгэлэнгийн чиглэлээр оролцсон бөгөөд, сургуулийг төлөөлж 4-н салбараас тус бүр 2 багш, музейн эрдэм шинжилгээний ажилтан, ЭШИХАжилтан зэрэг нийт 11 хүний бүрэлдэхүүн ажилласан болно.

Үзэсгэлэнд ГУУС-ийн эрдэмтэн багш нарын судалгааны ажил, хамтарсан төсөл, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг, магистр доктор оюутнуудын дипломын ажлууд, судалгааны төвүүд, геологи, эрдэс баялгийн музейн дээж зэргийг олонд танилцуулсан юм.

Тус форумд амжилттай, хариуцлагатай оролцсон доорх нэр бүхий багш, ажилчиддаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Геологи-гидрогеологийн салбар:

  1. Н. Манчук
  2. Д. Хашбат

Уул уурхайн салбар:

  1. Б. Ганзориг
  2. Я.Доржсүрэн

Газрын тос, өрөмдлөгийн салбар:

  1. Д. Ундармаа
  2. Б. Наранцэцэг

Геодезийн салбар:

  1. Б. Болормаа
  2. Ж. Билгүүн

ГУУС-ийн ЭША:

  1. С.Агиймаа

Музейн ЭША:

  1. Ё.Мажигсүрэн
bacdf