번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

“Монголын геологи, хайгуул 2025” ээлжит XVI чуулган энэ сарын 27-29-ны өдрүүдэд боллоо

2025년 4월 1일3분 읽기
2025 04 01f

Манай геологийн салбарынхан хамтран зохион байгуулагчдын нэгний хуваар бүхий л ажилд идэвхтэй оролцлоо.Чуулганаар шийдвэрлэх асуудлууд, шинэхэн ололт, нээлт, амжилтын дүнгээс болон сургалт, семинар, явган аялал, оргил булаалдах тэмцээн зэрэг олон төрлөөр явагдлаа. Сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Уянга, Франц зэрэг гадаадын эрдэмтэн, судлаачид илтгэл мэдээлэл хийв.

2025 04 01c

Уул уурхайн сайд Ц.Туваан

2025 04 01e

Нүүрс, алт, зэс, газрын тос, цацраг идэвхт, газрын ховор металлын асуудлууд анхаарлын төвд байлаа. “Хайгуулчин” сэтгүүлийн ээлжит /69/ дугаар хэвлэгдлээ.

“Голден хилл” ХХК нэрэмжит геологийн оюутны эрдэм шинжилгээний бага хуралд:

  1. Геологийн оюутан Г.Есөн-Эрдэнэ, С.Төрболд нар “Байдрагийн бүсийн Цахир-Уул орчим тархалттай хувирмал чулуулгийн петорологи ба зөөгдмөл цирконы U/Pb изотопын судалгаа” сэдвээр тэргүүн байр,
  2. Ч.Анхбаяр, Г.Ариунцэцэг нар “Жанчивлан бүрдлийн гранитоидын цирконы геохими” сэдвээр хоёрдугаар байр,
  3. О.Ижилмөрөн, Ж.Ундаръяа нар “Өмнөд Монголын эх газрын цэнгэг усны остракод ба биостратиграфи” сэдвээр дөрөвдүгээр байруудыг эзэллээ.
2025 04 01d

Оргил булаалдах тэмцээн Баянзүрх хайрханд болж манай сургуулийн геологи, геофизикийн оюутнууд эхний 3 байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Профессор Ж.Ган-Очир ахлагчтай баг тэргүүлэв.

ГУУС, проф Д.Чулуун