번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН ОЛИМПИАД БОЛНО

2025년 6월 10일2분 읽기
2025 06 10y

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд комиссын хуралдаанаар Өсвөрийн геологичдын олимпиадыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Олон үндэстний оролцогч хүүхдүүд нэгнийхээ соёл, уламжлалтай танилцах, найзалж нөхөрлөх, халуун дулаан уур амьсгал дунд нөхөрсгөөр өрсөлдөхөөс гадна эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, олон нийтэд мэргэжил сурталчилан таниулах, ахмад геологичдын дадлага туршлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Хугацаа: 2025.06.28-2025.07.05

Зохион байгуулагдах газар: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

Оролцогчдын тоо: 150 өсвөрийн геологчид 10 баг болж өрсөлдөнө. Оросын талаас 5 баг, Монголын талаас 5 баг.

2025 06 10y