번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Оюу толгой ХХК, Геологи, уул уурхайн сургууль харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

2019년 4월 23일4분 읽기
01a47fc31768fe3f0bff036c3bca65313996231666

Оюу толгой ХХК, Геологи, уул уурхайн сургууль харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Геологи, уул уурхайн сургуулийн захирал проф. Л.Пүрэв, Оюу толгой ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Тим Экэрсли нар 2019 оны 4-р сарын 19-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Уг арга хэмжээнд ГУУС-ийн захирал проф. Л.Пүрэв, Дэд захирал дэд проф. Н.Буянхишиг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга дэд проф. П.Нарантуяа, Уурхайн технологийн салбарын эрхлэгч дэд проф. Б.Батболд, УТС-ын дэд проф., доктор (Ph.D) Б.Ганзориг, ЭБИС-ын ахлах багш, доктор (Ph.D) Г.Ганбилэг, Оюу толгой ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экэрсли, Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лаура Томас, сургалтын менежер доктор (Ph.D) Ч.Наранцогт, гадаад харилцааны Ерөнхий зөвлөх н.Ганзориг болон хэвлэл мэдээлэлтэй харилцах багийнхан оролцож харилцан санал солилцов.

Untitled122

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд уул уурхайн салбар, тэр дундаа гүний уурхайд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж Уул уурхайн ашиглалтын технологийн бакалаврын хөтөлбөрийг сайжруулах, Уул уурхайн геотехникийн магистрын хөтөлбөрийг шинээр боловсруулж, магадлан итгэмжлүүлэх, энэ чиглэлээр багшийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын материаллаг бааз (сурах бичиг, гарын авлага, лаборатори, багаж тоног төхөөрөмж зэрэг)-ыг бэхжүүлэх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Оюу толгой ХХК-ийн гүний уурхайд ажиллахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэх, олон улсын сургалтын байгууллагуудын сайн туршлагыг судлан, нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээгээр дамжуулан дэмжих юм.

Жич: Фото зургуудыг Оюу толгой ХХК-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах багаас авч ашиглав.

Untitled12233(1)Untitled1223344(1)

ГУУС-ийн Уурхайн технологийн салбар