번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" оюутны эрдэм шинжилгээний хурал XXII удаагаа зохион байгуулагдлаа

2024년 11월 22일4분 읽기
2024 11 22a

"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" оюутны эрдэм шинжилгээний хурал XXII удаагаа зохион байгуулагдлаа

Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд тэдний эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор "Танан импекс" компанийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй-2024" оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо болон ШУТИС-ийн ГУУС хамтран XXII удаагаа амжилттай зохион байгууллаа.

00613fa1 b906 48ed 87c8 a52eac2633b3

Энэхүү хуралд ШУТИС-ийн ГУУС, ГХС, ҮТС, МХТС , МУИС-ийн ШУС, ОТИС-ийн БГХБ, ҮБХИС-ийн АБДС зэрэг их, дээд сургуулийн бакалавр оюутнууд геологи, уламжлалт болон уламжлалт бус газрын тос, гидрогеологи, уул уурхай, маркетинг менежмент, экологи, нөхөн сэргээлт, хэл судлал, программ хангамжийн зэрэг бүхий л чиглэлийг хамарсан нийт 21 судалгааны өгүүллээр оролцов.

4389d1dd d69f 4198 9e19 6fe728058b43

Илтгэлүүдээс 1-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан Д.Дуламсүрэн, Б.Оюу-Эрдэнэ нарын “Хаягдал дугуй ашиглан газрын тосны бүтээгдэхүүн гарган авах боломжийн судалгаа” (Удирдагч: доктор, дэд профессор Б.Наранцэцэг, доктор, дэд профессор М.Оюунтөгс) илтгэл, 2-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан О.Ижилмөрөнгийн “Өмнөд Монгол Ханбогд, Цахиуртайн овоо орчмын остракодын судалгаа” (Удирдагч: доктор Ж.Ундаръяа) илтгэл, 3-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан Э.Отгонжаргалын “Цагаан шороот хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах үеийн геотехникийн урьдчилсан судалгаа” (Удирдагч: доктор, дэд профессор Ц.Ариунжаргал) илтгэл тус тус шалгарлаа.

d0c80806 2c46 4c57 83a2 a4bec2d06aa6


Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутнууддаа, удирдсан багш нартаа, эрхэм шүүгч нар, хурлыг хамтран зохион байгуулсан Монгол улсын өрөмдлөгийн холбоо, ѳрѳмдлѳгийн "Танан импекс", "Панголин дриллинг" компанийн хамт олонд талархал илэрхийлье.

ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар

2024.11.21