번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Зарлал

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг e-mongolia системээр бүртгэнэ

2022년 2월 28일2분 읽기
063f901970863453a6fd958704ff941d

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын зорилго оршдог.

2021-2022 оны хичээлийн жилийн хувьд E-Mongolia системээр 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 10-ны хооронд цахимаар бүртгэл явагдана.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • 2022 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 18 нас хүрсэн байх.
  • Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.
  • 1-р курсийн оюутан байх.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА