번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Оюутны эрүүл мэндийн даатгал

2016년 9월 7일2분 읽기
3da3afa36ffc1e8ffc32e86ea4a9cc9696de40343322

2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа өдрийн ангийн суралцагчид нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг сард 1920 төгрөг, нэг жилд 23040 /хорин гурван мянга дөч/ төгрөгөөр өөрсдөө хариуцан төлөхөөр болсон.

Мөн 2016 онд Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй оюутан 2017 онд эрүүл мэндийн даатгалыг төлөхдөө өмнөх оны төлбөрөө 2 дахин өсгөж 46080 /дөчин зургаан мянга ная/ төгрөгийг төлөх тул оюутан суралцагчид та бүхэн иргэний үүргээ биелүүлэн 2016 онд багтаан ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД-аа заавал хамрагдана уу.

ШУТИС-ийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, ТӨРИЙН БАНК 100900196870, ХААН БАНК-5009209225 тоот дансанд даатгалын төлбөрийг тушаасан баримт, даатгалын дэвтрийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албандаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны дотор хураалгаж ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД-аа заавал хамрагдана уу.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА