번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

2019년 2월 21일3분 읽기
a6f6b39c5ad22fb0061561fe33bba98c91f9f48e1122

Геологи уул уурхайн сургуулийн “Профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал” 2019 оны 2-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд техник-технологийн чиглэлээр 7, байгалийн ухааны чиглэлээр 6, нийтдээ 13 багш илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын комиссын бүрэлдэхүүнд: Комиссын даргаар:М.Оюунтөгс (ГТӨС-ын эрхлэгч), гишүүдээр: Н.Буянхишиг (дэд захирал), П.Нарантуяа (ЭНБД), С.Жаргалан (ГГС-ын эрхлэгч), Д.Оюунцэцэг (ГС-ын эрхлэгч), Г.Уранбайгаль (УТС-ын дэд профессор), К.Хавалболот (ЭБИС-ын эрхлэгч) нар ажиллалаа.

Хуралдааны тэргүүн байранд ГГС-ын ахлах багш Ж.Ударъяа “Шинэ олдворт газруудын остракодын судалгааны үр дүн” сэдвээр;2-р байранд ГГС-ын багш Б.Энхжаргал “Хацавч зэс-алтны ордын магмын онцлог, хүдэржилтийн хэтийн төлөв” сэдвээр; 3-р байранд ГГС-ын багш С.Оюунгэрэл“Олон Овоотын алтны дүүргийн голлох ордуудын хүдрийн уусмалын судалгаа”(S, O, C изотоп болон флюид оромын шинжилгээний үр дүн) сэдвээр тус тус шалгарлаа. Шалгарсан 3 багшийг “Эрдмийн чуулган-2019” ШУТИС-ийн профессор багш, судлаачдын эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар шийдвэрлэлээ. Хуралд оролцсон нийт багш нартаа эрдэм судлалын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Геологи, Уул уурхайн сургууль

Эрдэм шинжилгээний алба