번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Профессор С.Цэдэндоржийн номын өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүлэв.

2019년 5월 5일3분 읽기
fd0458fb7873170c56ddca484e94d240d239e06b55

Профессор С.Цэдэндоржийн номын өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүлэв.

ШУТИС, Шинжлэх ухаан технологийн номын сангаас “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР-2019”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарын Зөвлөх профессор “С.Цэдэндоржийн номын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Номын өдөрлөгийг ШУТИС-ийн дэд захирал академич Х.Энхжаргал нээж, хүндэтгэл үзүүлэн дурсамжаасаа хуваалцав. Профессор С.Цэдэндоржийн бичсэн ном, сурах бичгээр академич П.Очирбат, дэд проф. Д.Дондов, проф. Б.Пүрэвтогтох, проф. Ж.Цэвэгмид болон шавь нараас УУМХЗ-ийн ерөнхийлөгч доктор (Ph.D) Д.Цогбаатар, доктор (Ph.D) Н.Уртнасан, Уул уурхайн мэргэшсэн инженер С.Ган-Очир, ГУУС-ийн ахлах багш М.Дагва номын шүүмж хэлэлцүүлэв.

Профессор С.Цэдэндорж нь өөрийн бүтээлүүдийн товч танилцуулан цуглан ирсэн үе үеийн хамтран ажилласан профессор, багш нар, олон арван шавь нартаа баярласан талархсанаа илэрхийлэв. Түүний сурах бичиг, шүлэг яруу найргийн талаарх бичлэгийг https://www.youtube.com/watch?v=yDzPT6BVdY0 энд дарж үзнэ үү.

Шинжлэх ухааны технологийн номын сангийн захирал доктор (Ph.D) Ч.Гулнар профессор С.Цэдэндоржид хүндэтгэл үзүүлж, уламжлал болж ирсэн батламж гардуулав.

11(17)22(12)33(7)

Профессор С.Цэдэндоржийн номын өдөрлөгийг хамтран зохион байгуулсан доктор (Ph.D) Ч.Гулнар захиралтай Шинжлэх ухааны технологийн номын сангийн нийт хамт олонд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе!

Уурхайн технологийн салбар