번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Профессор Я.Гомбосүрэнгийн эрдэм шинжилгээний уншлага зохион байгуулагдлаа.

2018년 11월 29일2분 읽기

Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн салбарын доктор, магистр оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Профессор Я.Гомбосүрэнгийн эрдэм шинжилгээний уншлага-2018” 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Олон жил эрдэм шинжилгээний байгуулага, их сургуульд судалгаа, шинжилгээ, багшлах ажлыг үр бүтээлтэй хийсэн, Монголын уул уурхайн анхны инженерүүдийн нэг, анхны эрдэмтэн, салбарын яамны мэргжлийн анхны сайд, доктор (Sc.D), профессор Я.Гомбосүрэнгийн эрдмийн өв, баялаг туршлагаас суралцах зорилготойгоор энэ хурлыг хичээлийн жилд 2 удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хуралд 12 судлаач илтгэл хэлэлцүүлж, тэдэнд санал, зөвлөмж өгөв. Профессор Я.Гомбосүрэн багшдаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

1515136546

Уул уурхайн салбар