Saxon Student Mobility Program – Оюутан солилцооны хөтөлбөр
Saxon Student Mobility Program – Оюутан солилцооны хөтөлбөр
ШУТИС-ийн СУДЛААЧ МАГИСТР оюутан та ХБНГУ-д оюутан солилцоогоор явах хөтөлбөрт өргөдлөө илгээнэ үү.
Шалгаруулалтанд тэнцсэн оюутан 6 сар буюу хичээлийн нэг улирал ХБНГУ-ын их сургуульд судалгаа хийх боломжоор хангагдана. Замын зардал болон суралцах үеийн амьжиргааны төлбөрийг санхүүжүүлэгч байгууллага буюу ХБНГУ-ын Саксон мужийн Шинжлэх ухаан, Соёл ба Аялал жуучлалын яам хариуцна.
Хэн өргөдөл илгээж болох вэ:
ШУТИС-д инженер, технологийн чиглэлээр судлаач магистрын хөтөлбөрөөр сурч буй оюутан (мэргэжлийн магистрын хөтөлбөрөөр сурч буй оюутан хамрагдах боломжгүй)
Тавигдах шаардлага:
- ШУТИС-ийн магистр оюутан байх
- Үнэлгээний голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
- Англи хэлний В2 ба түүнээс дээш түвшний гэрчилгээтэй байх
Бүрдүүлэх материал:
- Сургалтын дүнгийн хуулбар
- Англи хэлний түвшинг тогтоосон гэрчилгээ
- Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлт – өргөдөл
- Хувь хүний хөгжлийн тухай эссэ (400-500 үгэнд багтаан англи хэлээр бичсэн байх)
Өргөдөл хүлээж авах хугацаа:
- 2025 оны 2-р сарын 11-нээс 2025 оны 2-р сарын 17-ны өдрийн 13:00 цаг хүртэл
Өргөдөл хүлээж авах байр:
ШУТИС-ийн Ахисан түвшний сургууль (хичээлийн 8-р байрны 802 өрөө)
Зохион байгуулагч:
ШУТИС-ийн Ахисан түвшний сургууль
ШУТИС-ийн Гадаад харилцааны алба
ХБНГУ-ын Саксон мужийн Монгол дахь төлөөлөгчийн газар