번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

Шинэ оны эхний өдрүүдэд дөрвөн хайрхандаа сайхан аялаад ирлээ

2026년 1월 7일2분 읽기
2026 01 06b

Ногоон модон хүрэмтэй Богдхан уул, цас мөсөн дуулгатай Сонгинохайрхан, цасан хөнжилт Чингэлтэй хайрханд, өндөрлөх өдрөө булган дээлтэй Баянзүрх хайрхандаа аялж сургуулийнхаа далбааг мандуулав.

Ц.Гайтав найрагчийн:

Намуухан шөнө туг түмэн зулаан асааж

Нарлаг өдөр бум буман толион гялбуулж

Хөх цэнхэр тэнгэрийн доор хөвч ханхар уулын ард

Налайсан Улаанбаатар хотоо дөрвөн талаас нь харж бахархаж яваад ирлээ.

Шинэхэн цасны гялбаа, шилмүүст модны анхлам үнэрт цэвэр агаарт “шинэ оны мэнд” гэж инээн баяссан хүмүүсийн мишээсэн царайг харахад сайхан. Дөрвөн хайрхны хормойд машин тэрэг багширч, орой, бэлд нь инээд баясал бялхсан хүүхэд, хүмүүсийн хөл тасралтгүй үргэлжлэх юм.

2026 01 06a2026 01 06b2026 01 06c2026 01 06d2026 01 06e

Нийслэлийнхэн маань амарч, цэнгэг агаарт их аялдаг болсон байна. Бид ч гэсэн олуулаа алхаж, амарч байя гэж уриалж байна.

Д.Чулуун