"Шинэ сэргэлтийн бодлого" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаарх сургалт явагдлаа.
Боловсролын бүх шатны байгууллагын багш, ажилтнуудад зохион байгуулах "АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого" сургалтын тайлан
Уг ажлын хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зайн болон танхим хосолсон богино хугацааны сургалтыг 2023 оны 1 сарын 6-наас 18-ны өдрүүдэд дараах гурван үе шаттай зохион байгуулагдаж ГУУС-ийн 5 багш, ШУТИС-ийн 90-ээд багш хамрагдсан.Үүнд:
1. Бэлтгэл үе шат буюу зайн сургалт: 2022.01.06-аас 2023 оны 01 сарын 11-ний өдрүүдэд цахим платформд байршуулсан сургалтыг бие даан судласан.
2. Үндсэн танхимын сургалт: 2023.01.12,13-ны өдрүүдэд буюу 2 өдөр танхимаар зохион байгуулагдсан.
3. Сургалтын үнэлгээ: Танхимын дараах цахим сургалтын санал асуулга болон сорилын асуултад хариулан 70-с дээш үнэлгээ авсан тохиолдолд богино хугацааны сургалтын ҮНЭМЛЭХ-ийг цахим платформоос авсан.
ГУУС-иас сургалтанд хамрагдсан багш, ажилчдын нэрс:
- А.Баасанжаргал
- Ц.Удвалхорлоо
- В.Алимаа
- П.Эрдэнэчимэг
- Ө.Алтансүх
ГУУС, БХБ-ийн ахлагч С.Эрдэнэцэцэг