번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ШУТИС-ГУУС “Мон-Атом” төрийн өмчит компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2015년 5월 4일2분 읽기
3ebd1f63cf657c6cff759700988ac7441bece5f7

2009 оны 2-р сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоолоор уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” төрийн өмчит компанийг байгуулсан юм.

Энэхүү бодлогын хүрээнд уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын салбарт шаардлагатай байгаа боловсон хүчинг сургалтын бүх түвшинд сурган бэлтгэх, хамтран ажиллах зорилгоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль “Мон-Атом” төрийн өмчит компаниийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.