뉴스로 돌아가기
Мэдээ
ШУТИС-ийн багш нар шагнагдлаа
2015년 1월 7일1분 읽기

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тохиолдуулан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БАС-ийн дэд профессор О.Алтангэрэл, “Алтан гадас” одонгоор БАС-ийн профессор Я.Дүйнхэржав, БАС-ийн ахлах багш Ш.Цэвээндорж, ГУУС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Оюунцэцэг, ХШУС-ийн дэд профессор Т.Улаанбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар БАС-ийн ахлах багш Ц.Цацрал, ГХИ-ийн ахлах багш Ч.Солонго нар тус тус шагнагдсаныг ШУТИС-ийн ректорын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.