번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбат агсны нэрэмжит болголоо

2025년 1월 23일2분 읽기
2025 01 27b

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбат агсны нэрэмжит болголоо.

ШУТИС-ийн Ректорын 2025 оны 01 дүгээг сарын 23-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Академич, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсны нэрэмжит болголоо.

Мөн Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн байна.

2025 01 27a