번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Лабораториудын нээлтийн үйл ажиллагаа боллоо

2022년 11월 1일3분 읽기

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Лабораториудын нээлтийн үйл ажиллагаа болов

image 20221101190327 1

Нээлтийн үйл ажиллагаа
ШУТИС, Геологи, уул уурхайн сургуулийн “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сорилт, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори”, “Ашигт малтмал баяжуулалтын технологийн лаборатори”-н нээлтийн ёслолын ажиллагаа 2022 оны 10-р сарын 28-ний өдөр боллоо.

image 20221101190327 2

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сорилт, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори


“Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сорилт, туршилтын лаборатори”-г ШУТИС-ийн хүндэт профессор Д.Дамба захиралтай Айвуун аргалант ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулав.

image 20221101190327 3

Ашигт малтмал баяжуулалтын технологийн лаборатори

Уг лаборатори нь импортын болон дотоодод үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн зориулалттай бүх төрлийн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдэд холбогдох эрх бүхий байгууллагын хүсэлтээр лабораторийн MNS ISO/IEC 17025:2018 стандартын итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуунийт 23 төрлийн шинж чанарыг тодорхойлох сорилт, туршилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль нь 2017 оноос БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-тай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Энэ ажиллагааны хүрээнд “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн лаборатори”-ийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Шинь Шинь” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн шинэчиллээ.

Уурхайн технологийн салбар

Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар