번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

ШУТИС-ийн Захирлын нэрэмжит “Суралцагч” тэтгэлэг олголоо

2024년 6월 11일2분 읽기
e6700585b224c9a2d1f01fc2eb9606ea

ШУТИС-ийн Захирлын нэрэмжит “Суралцагч” тэтгэлэг олголоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамгийн нэр хүндтэй тэтгэлэг болох Захирлын нэрэмжит “СУРАЛЦАГЧ” тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

2024 06 11a

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т. Намнан оролцож 2023-2024 оны хичээлийн жилийн суралцагч оюутнуудад хандан үг хэлж “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг гардууллаа.

2024 06 11d

Сурлага, эрдэм шинжилгээ, урлаг ,спорт, олон нийтийн идэвх оролцоо, мэргэжлийн ур чадвараараа сургуулийнхаа оюутнуудыг манлайлсан шилдэг 11 оюутан тус бүрд 30 кредитийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж дурсгалын зүйлээр шагнав.

2024 06 11e

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба